• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Хошууч генерал С.Ганбямба: ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨСӨН ДАЙЧИД ТА БҮХНЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-11-30 09:49:56
Үзсэн: 286

Хошууч генерал С.Ганбямба: ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨСӨН ДАЙЧИД ТА БҮХНЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-11-30 09:49:56 Үзсэн: 286



    Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2024 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дайчид өнөөдөр эх орон, төр, ард түмэндээ үнэнчийн баталгаа болсон Цэргийн тангараг өргөлөө. Улс орон даяар зохион байгуулагдсан энэхүү ёслолын арга хэмжээнд БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалууд, БИЦУГ, орон нутгийн удирдлагууд, хугацаат албаны дайчид болон тэдний ар гэрийн төлөөлөл оролцов.

    Энэ хүрээнд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчдын тангараг өргөх ёслолд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Н.Баасан болон Зэсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Налайх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын удирдлага оролцож шинэхэн дайчдад баяр хүргэв.

    ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба тангараг өргөсөн дайчдад хандан “Хүн бүр амьдралдаа өөр өөрийн түүхийг бүтээж байдаг. Тэгвэл энэ олон сайхан хөвгүүд өөрийнхөө амьдралын цоо шинэ нэгэн түүхийг өнөөдөр бүтээж байна. Манай Зэвсэгт хүчин шинэхэн бүрэлдэхүүнээр эгнээгээ өргөжүүлж, нэгэн тангараг дор эх орныхоо төлөө зүтгэх болж байгаа нь бас нэгэн түүх болон үлдлээ" хэмээв.

   Мөн тэрээр сүүлийн жилүүдэд хугацаат албаны дайчдын алба хаах орчин нөхцөл, ахуй хангалтыг улам сайжруулах, цэргийн сургалтын агуулга хэлбэр, технологийг оновчтой болгох, албаа хаахын зэрэгцээ иргэний амьдралд хэрэг болохуйц мэдлэг, мэргэжил, дадлага ур чадварыг давхар эзэмших, цаашлаад эх орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахад түшиг тулгуур болох олон ажлууд салбарын хэмжээн эрчимтэй хэрэгжиж буйг дурдлаа. Энэ үеэр тангараг өргөсөн дайчдын урлагийн хэсэгчилсэн тоглолт, бөхийн барилдаан болж шилдгүүдээ урамшуулав. Мөн тэдний ар гэрийн төлөөлөл хугацаат цэргүүдийн алба хаах орчин нөхцөлтэй танилцаж, зэвсэг техникийн үзэсгэлэнг үзэж сонирхсон юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74668
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69603
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50445