Зэвсэгт хүчний 339 дүгээр ангиас 2024-2025 оны сургуулийн жилд Баянхонгор аймгийн Политехникийн коллежид суралцах дайчид хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд оролцлоо. Барилгачин дайчид сургуулийн жилийн хугацаанд засал чимэглэл, өрөг угсралт, засал чимэглэлийн ангид суралцан мэргэжил эзэмшиж, гэрчилгээ гардан авах юм. Энэ үеэр хугацаат цэргийн алба хаагчид политехникийн коллежийн оюутнуудын урлагийн тоглолтыг үзэж, коллежийн үйл ажиллагаатай танилцлаа.