• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХИЙМЭЛ ОЮУН УХААН, ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН ШИЛЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНӨВ
Нийтэлсэн: 2024-12-13 15:59:49
Үзсэн: 440

ХИЙМЭЛ ОЮУН УХААН, ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН ШИЛЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНӨВ
Нийтэлсэн: 2024-12-13 15:59:49 Үзсэн: 440



    Манай улс хиймэл оюун ухаан, өндөр технологи, ногоон хөгжил, хөдөлмөрийн зах зээл болон хүний нөөцийн ур чадварын шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр урт, дунд хугацааны бодлого, төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Цаашид дээрх шилжилтүүдийн хүрээнд шинэ боломжуудыг эрэлхийлж илүү тогтвортой ирээдүйг бий болгоход чиглэсэн стратеги, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг бүх шатны байгууллагуудын оролцоотойгоор боловсруулахаар Монгол Улсын Засгийн газраас зорьж байна.

    Иймд батлан хамгаалах салбараас дээрх шилжилтүүдийг хэрхэн эрчимжүүлэх чиглэлээр стратегийн төлөвлөгөө боловсруулах зорилгоор “Хиймэл оюун ухаан, өндөр технологи, ногоон хөгжил, хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр ҮБХИС-ийн “Сүбээдэй” олон улсын хурлын танхимд зохион байгууллаа.

    Энэхүү хэлэлцүүлэгт БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваа тэргүүтэй Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн удирдлага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцож, хиймэл оюун ухаан, технологийн дэвшил, ногоон хөгжил, хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн талаар батлан хамгаалах салбарын стратегийн төлөвлөгөөний төсөлд тусгуулах шинэ санаа, санал бодлоо уралдуулж, илтгэл хэлэлцүүлсэн юм.

    Дэлхийн улс орнуудын хиймэл оюун ухаан, өндөр технологи, ногоон хөгжил, хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн ур чадварын шилжилт эрчимжиж, өнөөдрийн байдлаар дэлхийн 80 гаруй улс орон үндэсний хэмжээний стратеги төлөвлөгөөгөө баталж, шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Иймээс энэхүү хэлэлцүүлгийн үр ашиг, ач холбогдол нэн чухал бөгөөд хэлэлцүүлгээс гарсан үр дүн нь хиймэл оюун ухаан, технологийн дэвшил, ногоон хөгжил, хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн талаар батлан хамгаалах салбарын хэмжээнд баримтлах бодлого, стратегийн төлөвлөгөөний үндэс болох юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74668
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69603
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50445