• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Нийтэлсэн: 2024-12-17 12:07:02
Үзсэн: 377

САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Нийтэлсэн: 2024-12-17 12:07:02 Үзсэн: 377



    Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга бригадын генерал Б.Баатар өнөөдөр /2024.12.17/ Соёл урлагийн их сургуулийн захирал Э.Сонинтогос болон албаны бусад зочдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд Монгол Улсын хэмжээнд цэрэг, оюутан залуус, нийгмийн оролцоог дэмжих, залуучуудад монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийг сурталчлан таниулах, ухамсарлуулах, түүх, соёлоороо бахархах, дээдлэн хүндэтгэх ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хөгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

   Энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэхэд ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, удирах газар, нэгтгэл, ангиудад Соёл урлагийн их сургуулийн эрдэмтэн судлаачид гол үүрэг гүйцэтгэх бөгөөд монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйл лекц, уран бүтээлийн тоглолт, уулзалт арга хэмжээ, номын сан, соёл урлагийн нэгдсэн ажиллагаа олон арга хэмжээнд хамтран ажиллах юм. СУИС мэргэжлийн урлагийн чиглэлээр дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний Жанжин штаб оюутан залууст цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд хамтрахаар ийнхүү гэрээллээ.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74668
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69603
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50445