• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД ХӨГЖМӨӨР “ЭМЧЛЭВ”
Нийтэлсэн: 2025-01-16 11:31:30
Үзсэн: 140

ЦЭРГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД ХӨГЖМӨӨР “ЭМЧЛЭВ”
Нийтэлсэн: 2025-01-16 11:31:30 Үзсэн: 140



    Өнөөдөр Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын Үндэсний хөгжмийн албаны уран бүтээлчид Хавдар судлалын үндэсний төвийн “Хавдрын эсрэг хөгжмөөр нэгдэцгээе” хөгжим эмчилгээний хөтөлбөрийн хүрээнд ардын сайхан дуу, аялгуугаар эмнэлгийн үйлчлүүлэгчид хийгээд тэдний ар гэрийнхний сонорыг мялааж, сэтгэлийг анагаах эмчилгээ үйлчилгээ үзүүлэв.

   Хавдрын эсрэг тэмцэх олон улсын жишиг эмчилгээний нэг болох хөгжим эмчилгээг Хавдар судлалын үндэсний төвийнхөн 2022 оноос Монгол Улсад анх нэвтрүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ЦДБЭЧ, ХЦДБЧ, ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн сургууль болон мэргэжлийн урлагийн бусад байгууллагуудтай хамтран долоо хоног бүрийн Лхагва гарагт энэхүү хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж, 150 гаруй удаагийн тоглолт зохион байгуулсан талаараа ХСҮТ-ийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээ өгүүллээ.

   Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид энэхүү хөгжим эмчилгээний хөтөлбөрт анхнаасаа хамрагдаж ирсэн бөгөөд өнөөдөр хүрэлцэн ирсэн уран бүтээлчид Хавдар судлалын үндэсний төвийн нийтийн хүлээлгийн танхим болон Өдрийн химийн эмчилгээний тасагт эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд ардын сайхан дуу хуураар үйлчилсэнд тэд тун сэтгэл хангалуун байлаа. Тус чуулгын удирдлага хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд хавдар өвчнөөр оношлогдсон хүмүүс төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч урлаг соёлын үйлчилгээ үзүүлсээр ирсэн билээ.

   Тус төвөөр өдөрт хэдэн мянган хүн үйлчлүүлдэг бөгөөд хавдар өвчнөөр оношлогдсон, өдрийн эмчилгээнд хамрагдсан болон хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүд, тэдний ар гэрийнхэнд биеийн эмчилгээ үйлчилгээнээс гадна өвчнийг даван туулах итгэл найдвар, урам зориг хайрлах энэхүү хөгжим эмчилгээний үр дүн маш өндөр байдаг талаар уулзсан хэн бүхэн сэтгэл хангалуун өгүүлж байв.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74669
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69604
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50445