• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2025-01-14 11:37:35
Үзсэн: 123

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2025-01-14 11:37:35 Үзсэн: 123



    Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын санаачилгаар “Өнөө үеийн дайн, Зэвсэгт мөргөлдөөн дэх цэргийн урлагийн хувьсал, өөрчлөлт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.

   Тус хуралд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Б.Эрдэнэбат болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлагч нар, БХЭШХ, ҮБХИС-ийн эрдэмтэн судлаачид оролцож байна.

   Хурлын үндсэн илтгэлийг ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар “Дэлхийн геополитик, цэрэг-улс төрийн байдалд гарч буй хувьсал өөрчлөлт”, Батлан хамгаалахын Удирдлагын академийн захирал бригадын генерал Л.Онцгойбаяр “Операц, байлдааны ажиллагааны орон зай, агуулгад гарч буй өөрчлөлт”, БХЭШХ-ийн Цэргийн урлаг судлалын төвийн дарга дэд хурандаа М.Аюушжав “Өнөө үеийн дайн, зэвсэгт мөргөлдөөн дэх цэргийн урлагийн хувьсгал өөрчлөлт” сэдвээр тус тус хэлэлцүүллээ. Тус эрдэм шинжилгээний хурал үндсэн гурав, хавсралт долоо, ханан дөрвөн илтгэлээр үргэлжилнэ.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74669
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69604
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50445