• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ГЭРЭЛТЭЙ АМЬДРАЛЫН ЭХЛЭЛ ГЭРЭЭТ ЦЭРЭГ
Нийтэлсэн: 2022-10-11
Үзсэн: 147

ГЭРЭЛТЭЙ АМЬДРАЛЫН ЭХЛЭЛ ГЭРЭЭТ ЦЭРЭГ
Нийтэлсэн: 2022-10-11 Үзсэн: 147



        Тусгай хүчний цэргийн командлал шинээр байгуулагдаж бие даан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш анх удаа 2022-2023 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу харьяа ангиудтайгаа хамтран 120 гаруй хугацаат цэргийн алба хаагчийг цэргийн гэрээт албанд бүртгэж, цэргийн анхан шатны боловсрол олгох сургалтыг зохион байгуулж байна.

       Эх орны дөрвөн зүг найман зовхисоос 2021 оны нэг, хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус дундаас өөрийн хүсэл сонирхлын дагуу цэргийн гэрээт албанд хамрагдаж байгаа юм. Гэрээний дагуу хоёр жилийн хугацаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагчид ахлагчийн бүрэлдэхүүнд шилжих, их дээд сургуульд суралцах боломжтой. Мөн гэрээгээр ажиллах хугацаандаа НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой.

       Цэргийн хүн болох чин хүсэлтэй, өөрийгөө хөгжүүлье гэсэн гал цогтой залуусаар Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэрэг хүрээгээ тэлж байна. Цэргийн гэрээт албанд улирагсдын дунд спортын нэг, хоёрдугаар зэрэг, мастер цолтой, гадаад хэлний мэдлэгтэй, цахилгаанчин, хүнд машин механизмын жолооч, барилгын инженер, компьютерын программист зэрэг мэргэжилтэй залуус байгаа бөгөөд Зэвсэгт хүчинд нэн шаардлагатай тусгай мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлж байгаа юм.

                                                                                                                                                         Эх сурвалж "Соёмбо" сонин Х.УНДАРМАА

Холбоотой мэдээ
ЖАГСААЛЫН БЭЛТГЭЛ ЖАВХААТАЙ БАЙНА
Нийтэлсэн: 2022-10-11 Үзсэн: 178