• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШҮХЭРЧИН ДАЙЧИД ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТАА ЗОХИОН БАЙГУУЛАН ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-11-06
Үзсэн: 48024

ШҮХЭРЧИН ДАЙЧИД ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТАА ЗОХИОН БАЙГУУЛАН ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-11-06 Үзсэн: 48024



        Цэргийн гавьяаны одонт, Төр, цэргийн нэрт зүтгэлтэн батлан хамгаалах сайд агсан дэслэгч генерал Ш.Жадамбаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний 084 дүгээр анги нь 2023-2024 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу “Цэргийн сургалт бэлтгэлийн менежментийн өөрчлөлт ба манлайлал” сэдэвт офицер, даргалах албан тушаалын ахлагч нарын заах арга зүйн цугларалтыг 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд 3 үе шаттайгаар, лекц, харилцан ярилцлага, бүлгийн хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулан явууллаа.

        Нэгдүгээр шатанд “Ажлын байрны анхан шат”-ний заах арга зүйн сургалтыг ҮБХИС-ийг 2023 онд төгссөн офицер, шинээр салааны захирагч, бүлгийн даргаар томилогдон ирсэн цэргийн алба хаагч нартай 2023 оны 10 дугаар сарын 18-наас 22-ний өдрүүдэд зохион явууллаа.

        Цугларалтын эхний өдөр үндсэн илтгэлийг ангийн захирагч хурандаа Д.Шинэбаяр “Цэргийн сургалт бэлтгэлийн менежмент өөрчлөлт ба манлайлал” сэдэвт илтгэлээр нээж, үргэлжлүүлэн хөтөлбөрийн дагуу ТХЦК-ын хурандаа Б.Аюурзана хүрэлцэн ирж, “Тусгай хүчний цэргийн хөгжил, цаашдын чиг хандлага”, тус ангийн ахмад Ч.Мандуул “Хөгжил ба манлайлал, боловсролын байдалд хийсэн дүн шинжилгээ”, ахмад Н.Мөнгөнхөлөг  “Ангийн 2023-2024 оны сургуулийн жилийн зорилго зорилт, зохион байгуулалт онцлог”, сэдвүүдээр тус тус илтгэл тавьж мэдээлэл өгсөн юм.

        Цугларалтын ҮБХИС-ийн түүхэн хөгжил замнал, сургалтын орчин, ашиглагдаж байгаа техник, хэрэгсэл шинэлэг бүтээл оновчтой санаатай танилцсан юм.

      Түүний дараа бригадын генерал Л.Онцгойбаяр ҮБХИС-ийн БХУА-ын талаар мэдээлэл хийж, шүхэрчин дайчид та бүхэн хаана ч хэзээд ч бэлэн байж үргэлжилсэн фронт зах хязгаар байхгүй, Xlll зууны хэрээд цэрэг шиг хэрээ шиг тарж, од шиг шидсэн сөргө шиг зогсож Монгол улсын аюулгүй байдал тусгаар тогтнол үндэстэн язгуур эрх ашгийн төлөө бүгд сэтгэл зүрхтэй байхыг хүсэж эрхэм тэнгэрийн бүргэдүүдийн тэнгэр нь цэлмэг, газардалт нь зөөлөн байхыг хүсэн ерөөсөн юм. 

        Гуравдугаар шатанд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн эмч Т.Аззаяа “Зөөлөн ур чадвар” сэдвээр илтгэл тавьж, ахмад Ч.Мандуул “Ойрын зайн хурдан буудлагыг боловсруулах аргачлал”-ын талаар сургалт орсон юм.

       Цугларалтын төгсгөлд бүлэгт хуваагдаж штабын бэлтгэл болон хээрийн гаралтыг шинэлэг байдлаар зохион байгуулах, ангийн цэргийн сургалт бэлтгэлийг шинэлэг байдлаар зохион байгуулах, клубийн сургалтыг зохион байгуулах, сургалтын орчин нөхцөл, лавлах өгөгдөхүүнийг сайжруулах зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулж, гарсан саналыг цэргийн сургалт бэлтгэлд тусгуулахаар ангийн удирдлагадаа уламжилсан байна.

                                                                                                              Хошууч Б.Дэрдэнэнинж

 

 

 

                                            

 

 

 

 

Холбоотой мэдээ
ГЭРЭЛТЭЙ АМЬДРАЛЫН ЭХЛЭЛ ГЭРЭЭТ ЦЭРЭГ
Нийтэлсэн: 2022-10-11 Үзсэн: 146
ЖАГСААЛЫН БЭЛТГЭЛ ЖАВХААТАЙ БАЙНА
Нийтэлсэн: 2022-10-11 Үзсэн: 177