Тусгай хүчний цэргийн командлал, Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн 2023-2024 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу “ШТАБЫН БЭЛТГЭЛ-2024” сургалт, дадлагыг Тусгай хүчний цэргийн харьяа нэгтгэл, ангиудтай 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа. Сургалт дадлагад нэгтгэл, ангиудаас нийт 35 офицер, ахлагч оролцсон юм.
Нэгтгэлийн захирагч, сургуулийн удирдагч хурандаа Б.Хаш-Эрдэнэ сургуулийг нээж үг хэлэхдээ... Бид онцгой нөхцөлд (хот суурин, уулархаг газар, ой, говь цөлийн район, усан саадын дэргэд, өвлийн улиралд, шөнийн цагт) жижиг бүлгээр үүрэг гүйцэтгэх боломжийг тодорхойлоход офицеруудын тактикийн сэтгэлгээг хөгжүүлэх, цаашид байлдааны буудлага, харвалтыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах шаардлага зүй гарч ирж байгааг онцолж байсан юм.
Сургалт, дадлагын үеэр Тусгай хүчний цэргийн командлалаас томилогдсон сургагч багш нар оногдсон сэдвийн хүрээнд бие бүрэлдэхүүнд сургалтыг зохион байгуулж улмаар байлдааны ажиллагааны үеийн баримт бичгүүдийг боловсруулах дадлага, чадварыг нэмэгдүүллээ.
хошууч Г.Бямбасүрэн