• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХЭЭРИЙН ГАРАЛТ, ПОЛИГОНЫ ДАДЛАГЫН ҮЕЭР СЭТГЭЛ ЗҮЙН ХАНГАЛТЫН АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭГ ИДЭВХТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийтэлсэн: 2022-04-06
Үзсэн: 220

ХЭЭРИЙН ГАРАЛТ, ПОЛИГОНЫ ДАДЛАГЫН ҮЕЭР СЭТГЭЛ ЗҮЙН ХАНГАЛТЫН АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭГ ИДЭВХТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийтэлсэн: 2022-04-06 Үзсэн: 220



Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн 2021-2022 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хээрийн гаралт, полигоны дадлага 2022 оны 03 дугаар сарын 21-нээс 31-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдлаа.

 

Хээрийн гаралт, полигоны дадлагын үеэр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг амжилттай зохион байгуулж, тасаг, салаа, салбарын жигдрэлтийг хангахын зэрэгцээ бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, хамт олны харилцааг бэхжүүлэх, багаар ажиллах дадлагыг нэмэгдүүлэх зорилгоор сэтгэл зүйн хангалтын ажил, арга хэмжээг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа.

 

Сэтгэл зүйн хангалт, соёл хүмүүжлийн ажлын тусгай төлөвлөгөөний дагуу “Гранат шидэлт”, “Гар барилдаан”, “Цэрэгжлийн биеийн тамир”-ын буухиа, танин мэдэхүйн “АХА”, “АКМ, ротын Пулемёт”-ийн задлах, угсрах зэрэг уралдаан тэмцээнүүд болон Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн 2021-2022 оны нэг бүрийн марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг хээрийн байрлалд тус тус амжилттай зохион байгуулагдлаа.

Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд 18 офицер, 85 ахлагч, нийт 103 цэргийн алба хаагчид 2 насны ангиллаар хурд хүч, тэсвэр, авхаалж самбаагаа сорьсноос “Офицерын төрөл”-д Тэргүүн байрт ахмад Б.Цээноров, Дэд байрт дэслэгч Б.Баасанцэрэн, Гутгаар байрт ахлах дэслэгч Г.Батгэрэл, “Ахлагч нарын төрөл”-д 31-ээс дээш насын ангиллын “Тэргүүн” байрт ахлах ахлагч А.Амаржаргал, “Дэд” байрт ахлагч Б.Баясгалан, “Гутгаар” байрт ахлах ахлагч С.Баянмөнх, 18-30 насны ангиллын “Тэргүүн” байрт дэд ахлагч Бямбацогт, “Дэд” байрт дэд ахлагч Б.Бумдалай, “Гутгаар” байрт дэд ахлагч Б.Цэнд-Аюуш нар тус тус шалгарлаа.

 

Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан комиссын бүрэлдэхүүн  2022 оны 03 дугаар 23-ны өдөр дадлага, сургуулийн явц, үйл ажиллагаатай танилцаж, холбогдох үүрэг даалгавраар хангахын зэрэгцээ бие бүрэлдэхүүнтэй яриа таниулга хийсэн юм.

 

Мөн мотобуудлагын салааны байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн үеэр ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, Сургалт бэлтгэлийн газрын орлогч дарга, Сургалтын бодлогын хэлтсийн дарга хурандаа Ш.Гантулга, Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Б.Хаш-Эрдэнэ нар болон бусад албаны хүмүүс дадлага сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Хээрийн гаралт, полигоны дадлагын төгсгөлд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч хурандаа Ж.Сүх-Очир болон Захирагчийн зөвлөлийн гишүүд дүн гаргаж, цаашид сургалт бэлтгэлийг үр дүнтэй зохион байгуулахад анхаарах асуудлуудын талаар цэргийн алба хаагчидтай санал солилцсон бөгөөд хээрийн байрлалд зохион байгуулагдсан уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад шагналыг гардуулж, урамшуулсан юм.

 

Хошууч Э.Батжаргал

Холбоотой мэдээ
ГЭРЭЛТЭЙ АМЬДРАЛЫН ЭХЛЭЛ ГЭРЭЭТ ЦЭРЭГ
Нийтэлсэн: 2022-10-11 Үзсэн: 147
ЖАГСААЛЫН БЭЛТГЭЛ ЖАВХААТАЙ БАЙНА
Нийтэлсэн: 2022-10-11 Үзсэн: 178