Сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчин дайчид 2023 оны 07 дугаар сарын 22-ноос 29-ний өдрүүдэд Архангай аймгийн Өгий нуур сумын Өгий нуурын районд зуны шүхрийн сургалт- дадлагын буултыг амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн сургалтаар шүхэрчин дайчдын эгнээнд Зэвсэгт хүчний анги байгууллагуудын 27 цэргийн алба хаагч нэмэгдэж “Шүхэр десантын III” зэргийн болзол хангасан бол тэдний дундаас Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн ахмад Б.Хишигсүрэн, 084 дүгээр ангийн дэслэгч Э.Номин нар нь эмэгтэй шүхэрчдийн тоог нэмэгдүүллээ.
Мөн нислэг, буултыг зохион байгуулж явуулах шүхрийн зааварлагч, онгоцноос гаргагч-тооцоологч 9 цэргийн алба хаагчыг “Шүхрийн зааварлагч”-ийн эгнээнд нэмэгдүүлсэнээс Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ахмад М.Долгорсүрэн нь анхны эмэгтэй шүхрийн зааварлагч болсон юм.
Сургалт-дадлагын үеэр шүхэрчдийн дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор шүхрийн төрөл бүрийн тэмцээн уралдааныг зохион байгуулж улмаар ахмад үеийн шүхэрчид, “Десант бамбар” клубын хүүхэд багачууд оролцсон
гурван үеийн уулзалтыг зохион байгуулж явуулсан байна.
Дадлага, сургалтыг амжилттай явуулахад туслалцаа үзүүлэн хамтран ажилласан Монгол Улсын ЗХЖШ, АЦК-ын удирдлага, хамт олонд шүхэрчин дайчдынхаа өмнөөс гүн талархасанаа илэрхийлье.