• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“БАЯН-ӨЛГИЙ” АЙМГИЙН ГАР ДЭЭР СУНИАЛТЫН АВАРГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 331 ДҮГЭЭР АНГИЙН ТҮРҮҮЧ Б.ЭНХТӨР ТОДОРЧЭЭ
Нийтэлсэн: 2024-01-16
Үзсэн: 49498

“БАЯН-ӨЛГИЙ” АЙМГИЙН ГАР ДЭЭР СУНИАЛТЫН АВАРГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 331 ДҮГЭЭР АНГИЙН ТҮРҮҮЧ Б.ЭНХТӨР ТОДОРЧЭЭ
Нийтэлсэн: 2024-01-16 Үзсэн: 49498



          Спорт бол хүний амьдралын салшгүй нэгэн хэсэг билээ. Зөвхөн үзүүштэй байдлаараа үзэгчдийг татахаас гадна, маш олон орны үндэсний бэлэг тэмдэг болсон байдаг. Тухайн улсыг бэлэг тэмдэг болсон спортын төрлөөр нь хүмүүс төсөөлж байдаг билээ. Жишээ нь... бидний толгойд хөл бөмбөг гэхэд Бразил, Англи, хоккей гэхэд Канад улс төсөөлөгдөнө.

            Спорт нь байнгын хүчин чармайлт, шударга тоглолтыг шаарддаг зохион байгуулалттай, өрсөлдөөнтэй, зугаатай, ур чадвартай, ямар нэг зорилготойгоор ялагч тодордог, биеийн тамирын хөдөлгөөнт үйл юм. Тодорхой дүрэм эсвэл журмаар спортын үйл явц захирагдаж зохицуулагддаг.

              Спортод тооцогдох хамгийн гол хүчин зүйлс нь үр дүнг гаргахын (ялах, ялагдах) тулд шаардагдах тамирчны биеийн тамирын чадал, чадвар юм.

              Өдөрт 100 удаа гар дээр суниалт хийх нь фитнесст явсантай ижил үр дүнг үзүүлэх тул та илүү хүчтэй, булчингийн масс ихтэй болох боломжтой бөгөөд өдөр тутмын ажил хөдөлмөрөө илүү эрч хүчтэй, хялбар хийх боломжтой гэж "Buzzfeed"-ын ерөнхий редактор Сэм Страйкер (Sam Stryker) өөрийн туршлагаасаа хуваалцсан байдаг.

          Тэгвэл Монгол Улсын гар дээр суниалтын нэгдсэн холбооноос 2024 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Баян-Өлгий аймгийн аварга шалгаруулах “Гар дээр суниалтын тэмцээн”-ийг зохион байгуулж явуулжээ. Тус тэмцээнд 19-24 насны ангилалд Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн түрүүч Б.Энхтөр тэргүүн байр эзэлж, Алтан медаль хүртсэн байна.

 

Ахлах дэслэгч Ц.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48571
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 150