• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУСГАЙ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМГИЙН МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-01-18
Үзсэн: 50779

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУСГАЙ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМГИЙН МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-01-18 Үзсэн: 50779



        Хэнтий аймагт цас их хэмжээгээр орж, өвөлжилт хүндхэн байдалтай байгаа билээ. Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын харьяа 350 дугаар ангиас Хэнтий аймгийн өвөлжилт хүндэрсэн Гал шар суманд цас зудын хүндхэн нөхцөл байдал байгаа малчдад тусламж үзүүлэх ажилд томилогдсон бүрэлдэхүүн Зил-131-1 нэгж авто техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

        Томилгоот бүрэлдэхүүн орон нутгийн засаг захиргааны удирдах бүрэлдэхүүний хамтаар одоогийн байдлаар 43 өрхийн байгалийн гамшигт нэрвэгдэж цасанд боогдсон малчин иргэдэд нийт 518 км хөдөлгөөн үйлдэж, 4 тонн нүүрс, 900 кг тэжээл, 50 шуудай хивэг, 100 кг шахмал түлшийг хүргэж өгөөд байна. Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын халуун сэтгэлд малчин иргэд баярлаж талархсанаа илэрхийлсээр байна. Уг ажил цаашид ч үргэлжлэх юм.

                                                                                                                    хошууч Ч.Нямсүрэн

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48571
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 150