• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ШИЛДЭГ ОФИЦЕР ШАЛГАРУУЛАХ 2023" УРАЛДААНЫ ШИЛДЭГЭЭР ТУСГАЙ ХҮЧНИЙХЭН ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2023-08-28
Үзсэн: 155

"ШИЛДЭГ ОФИЦЕР ШАЛГАРУУЛАХ 2023" УРАЛДААНЫ ШИЛДЭГЭЭР ТУСГАЙ ХҮЧНИЙХЭН ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2023-08-28 Үзсэн: 155



           Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Шилдэг офицер” шалгаруулах уралдаан 08 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Дотоод хэргийн их сургууль болон Хужирбулан дахь Зэвсэгт хүчний сургалтын төв, Чингэлтэй дүүргийн "Хайрхан хөгжил" спорт цогцолборт тус тус амжилттай зохион байгуулагдлаа.

          Залуу офицеруудын манлайлал, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын 80 офицер цэргийн дүрэм, гадаад хэлний мэдлэг, эссэ бичлэг, илтгэх ур чадвар, буудлага, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, багаар ажиллах чадвар бие бялдрын бэлтгэлжилт гэсэн үзүүлэлтээр өрсөлдсөнөөс Тусгай хүчний цэргийн алба хаагчид дараах амжилтыг үзүүлээ. Үүнд:

            Шилдэг эрэгтэй офицерийн тэргүүн байрт Зэвсэгт хүчний 335 дугаар анги,  ахмад Г.Жавхлантөгс, дэд байрт Зэвсэгт хүчний 084 дүгээр анги, ахмад Ч.Мандуул;

            Шилдэг эмэгтэй офицерийн тэргүүн байрт Зэвсэгт хүчний 150 дугаар анги,  ахмад Н.Дэлгэрмаа нар тус тус шалгарлаа.

Төрийн цэргийн манлай

Тусгай хүчний дайчдын

Хийморь нь өөдөө

Үйлс нь арвин байг....

                                                                                                                                                                                                                   Хошууч Ч.Нямсүрэн

 

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48571
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 150