Агаарын цэргийн командлалын нэрэмжит Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлт, ЦСЦ-ын өвлийн олон төрөлтийн тэмцээн Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээний хаалтад зориулсан ёслолын ажиллагааг энэ сарын 15-ны өдөр зохион байгуулсан бөгөөд уг тэмцээнд шалгарсан шилдгүүдийн шагналыг гардуулсан юм.
Энэхүү ёслолд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга хурандаа Ш.Гантулга болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нар болон албаны бусад хүмүүс оролцов. Зэвсэгт хүчний 2021-2022 оны биеийн тамир, спортын уралдаан тэмцээний эхлэл болж зохион байгуулагдсан Цэрэгжлийн спортын өвлийн хоёр болон олон төрөлтийн тэмцээнүүд нь цэргийн алба хаагчдын өвлийн сургалт бэлтгэл, байлдааны бэлтгэлийн үндсэн суурь болж өгөхөөс гадна эр зориг, тэсвэр тэвчээрийн илэрхийлэл, цэргийн алба хаагчдаа бэлтгэх, сургах, дадлагажуулах нэг хэлбэр бөгөөд энэ удаагийн тэмцээн ийнхүү долоо хоног үргэлжилж, шилдгүүдээ тодруулсан юм.
Зэвсэгт хүчний 2022 оны аварга шалгаруулах “Өвлийн 2 төрөлт”-ийн биатлонд хувийн дүнгээр нэгдүгээр байрт ахлагч О.Гантулга /337/, хоёрдугаар байрт дэслэгч У.Батжаргал /015/, гуравдугаар байрт ахлагч Ө.Отгонбаяр /350/ тус тус шалгарлаа. Биатлоны багийн дүнгээр тэргүүн байрт ахмад Б.Цээноров, ахлагч Ө.Отгонбаяр /350/, дэд байрт ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Ганзориг /084/, гуравдугаар байрт ахлагч О.Гантулга, дэд ахлагч Б.Ганхүү /337/ нар тус тус шалгарсан юм. Мөн Патрулийн төрөлд нэгдүгээр байрт ахмад Т.Баатархүү, ахлах ахлагч Б.Батжаргал, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Ганзориг /084/, хоёрдугаар байрт ахмад Б.Цээноров, ахлагч Ө.Отгонбаатар, Т.Гантулга, дэд ахлагч Д.Энхтайван /350/, гуравдугаар байрт хошууч Б.Хэнзээ, дэслэгч У.Батжаргал, ахлах ахлагч Р.Ганхуяг, ахлагч Батмөнх /015/ тус тус шалгарав. Ийнхүү цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлтийн тэмцээн өндөрлөж, байгууллагын дүнгээр нэгдүгээр байрыг хурандаа Д.Шинэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 084, хоёрдугаар байрыг хурандаа Ж.Сүх-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 350, гуравдугаар байрыг дэд хурандаа Б.Олзбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар ангиуд эзэллээ. ЦСЦ-ын өвлийн олон төрөлтийн шилдгүүдээр 18- 30 насны эрэгтэй төрөлд нэгдүгээр байрыг ахлагч О.Гантулга /337/, хоёрдугаар байрыг ахлагч Ө.Отгонбаяр /350/, гуравдугаар байрыг ахлагч Б.Түмэнбаяр /150/, эмэгтэй төрөлд тэргүүн байрыг ахлагч О.Уранбайгаль /311/, дэд байрыг сургагч ахлагч Б.Ойгонзаяа /013/, гутгаар байрыг дэслэгч С.Нандин-Эрдэнэ /350/ нар эзэлсэн юм. Мөн 31-35 насны эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт ахлах ахлагч Б.Батжаргал /084/, хоёрдугаар байрт ахлах ахлагч Ц.Цогтжаргал /326/, гуравдугаар байрт дэслэгч У.Батжаргал /015/, 36-40 насны эрэгтэй төрөлд нэгдүгээр байрыг ахмад Т.Баатархүү /084/, хоёрдугаар байрыг ахлах ахлагч С.Эрдэнэбилэг /326/, гуравдугаар байрыг хошууч Б.Хэнзээ /015/, эмэгтэй төрөлд тэргүүн байрыг ахлах ахлагч Д.Сүрэнхорлоо /013/, дэд байрыг ахлагч Б.Баярцэцэг /337/, удаах байрыг ахлагч Б.Бадамцэрэн /330/, 41 наснаас дээш эрэгтэй төрөлд нэгдүгээр байрыг ахлах ахлагч Б.Ганхуяг /015/, хоёрдугаар байрыг сургагч ахлагч Ж.Одгэрэл /017/, гуравдугаар байрыг ахлах ахлагч Б.Цацрал /016/, эмэгтэй төрөлд тэргүүн байрыг сургагч ахлагч О.Хүрэлцэцэг /189/, дэд байрыг сургагч ахлагч Ж.Одгэрэл /017/, удаах байрыг ахлах ахлагч Б.Цацрал /016/ тус тус эзлэв Тэмцээний нийлбэр оноогоор эрэгтэй багуудаас тэргүүн байрт хурандаа Д.Шинэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр анги, дэд байрт хурандаа Ж.Сүх-Очир захирагчтай 350 дугаар анги, удаах байранд хурандаа Ч.Эрдэнэболд захирагчтай 013 дугаар анги тус тус шалгарсан бол эмэгтэй багийн төрөлд нэгдүгээр байрыг хурандаа Ч.Эрдэнэболд захирагчтай 013 дугаар анги, хоёрдугаар байрыг хурандаа Ш.Цэрэнбат захирагчтай 065 дугаар анги, 3 дугаар байрыг хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 330 дугаар ангиуд тус тус эзэллээ.
Эх сурвалж: "Соёмбо мэдээ" цахим сонин