Монгол Улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит 2022 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах боксын тэмцээн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 27-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдав.
Уг тэмцээнд БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны баг тамирчид 5 алтан медаль, 6 мөнгөн медаль, 7 хүрэл медаль, нийт 18 медалийг хүртэж багийн дүнгээр тэргүүн байрт шалгарч, алтан медаль, цомын эзэд боллоо.
Мөн тус тэмцээний шилдэг дасгалжуулагчаар “Алдар” спорт хорооны гавьяат дасгалжуулагч, хошууч А.Гантулга шалгарсан бол гавьяат дасгалжуулагч В.Батбаяр багшийн нэрэмжит шилдэг боксчны тусгай шагналыг 51 килограммын жинд алтан медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер, ахлагч Х.Энхмандах хүртлээ.
Эх сурвалж: “Соёмбо” сонин