• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН УДИРДЛАГА, НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД
Нийтэлсэн: 2024-08-10 14:29:21
Үзсэн: 294

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН УДИРДЛАГА, НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД
Нийтэлсэн: 2024-08-10 14:29:21 Үзсэн: 294



 

  Эрхэм генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэнд Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

   Өнгөрсөн зууны дунд үеэс олон улсын харилцаанд гарсан өөрчлөлт, дэлхий дахин, бүс нутгийн цэрэг, улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан Ардын армийн анги, салбаруудыг өргөтгөн зохион байгуулах, шинэ зэвсэг, техник, боловсон хүчнээр хангах, үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг нь дээшлүүлэхэд чиглэсэн дэс дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний нэг нь Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийг байгуулсан явдал байлаа.

   Ардын Армийн бүтцэд тусгай мэргэжлийн шинэ цэрэг үүсэж бий болсонтой уялдуулан АЦХЭЯ-ны сайд бөгөөд Ардын Армийн командлагчийн 1964 оны тушаалаар “Агаараас эсэргүүцэн хамгаалах алба”-ыг шинээр байгуулсан нь Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал байгуулагдах эхлэл болсон түүхтэй.

    Өдгөө Зэвсэгт хүчний Агаарын цэрэг нь үүрэг, зориулалт, бүтэц, зохион байгуулалтын хувьд улам бэхжин, мэргэжлийн олон анги, салбаруудтай Зэвсэгт хүчний үндсэн төрлийн цэрэг болж, агаарын хил, агаарын орон зайн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байгааг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.

   Агаарын цэргийн бие бүрэлдэхүүн цаашид хуулиар хүлээсэн үндсэн үүргийг амжилттай биелүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, бэхжүүлэх зорилтыг хангах, шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацыг нэвтрүүлж, зэвсэглэл, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, сэргээн сайжруулахад амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.

                 Та бүхэнд дахин баярын мэндийг дэвшүүлж, цаашдын ажил албанд арвин их амжилтыг бэлгэдэн ерөөе!

                              Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь, яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай!

                                  ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА

                                                                   2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 679
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 306
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 256