• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БҮГД НАЙРАМДАХ УЛС ТУНХАГЛАСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
Нийтэлсэн: 2024-11-26 08:57:21
Үзсэн: 336

БҮГД НАЙРАМДАХ УЛС ТУНХАГЛАСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
Нийтэлсэн: 2024-11-26 08:57:21 Үзсэн: 336



🇲🇳🇲🇳🇲🇳 Эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө цогтой тэмцэгчид, тэдний хойч үе, Монгол Улсын нийт иргэд Та бүхэнд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс, тусгаар тогтнолоо тунхаглан зарласан 100 жилийн түүхт ойн баярын мэнд дэвшүүлье!

     XX зуунд олон улсад тогтсон нийтлэг жишгээр эрх зүйт төрийн үндсийг бүрдүүлж, тухайн үеийн засаг захиргааны нэгж болох аймаг, хошуудаас сонгогдсон төлөөлөгчид бүгдээр Улсын анхдугаар Их хуралдааныг зарлан хуралдуулж түүхэн энэхүү шийдвэрийг гаргасан нь өнөөгийн Монгол Улсын хөгжил дэвшлийн үндэс суурь болсон түүхтэй.

     Үндэсний эрх чөлөө, туурга тусгаар байдлыг туйлын эрхэм зорилго, үнэт зүйл хэмээн ухамсарласан ард түмний эрс шийдмэг үзэл, хандлага үр хойчийн бидний жаргалант ирээдүйн төлөө амь хайргүй тэмцэх андгай тангарагт зангидагдаж ардын журамт цэрэг үүссэн нь өнөөгийн Монгол Улсын Зэвсэгт хүчний гал голомтын оч, шинэ цагийн хөгжлийн түүчээ, нийгэм журмын гэрэлт толь болсон байдаг.

📌 Улс орноо Батлан хамгаалахаас гадна соёл боловсрол, эрүүл мэнд, урлаг спорт, аж үйлдвэр, хөдөө аж ахуй гээд тухайн үеийн нийгмийн бүхий л салбарт ардын журамт цэрэг нийгмийн хөдөлгөгч хүчин байж шинэ цагийн хөгжлийн түүчээ байсаар ирсэн нь Зэвсэгт хүчний бахархал мөн.

     Тунхаглан зарласан тусгаар тогтнолынхоо эзэн нь байж, түүхэн сорилт бүрд ард түмэнтэй хамт тэмцэн, ялалтын уухайгаар үндэсний бахархлаа сэргээсэн Монгол Улсын Зэвсэгт хүчин өнөөдөр ч дайчин уламжлалаа хадгалсаар шинэ зуунд даян дэлхийн энхийг үйлсээр дамжуулан эх орныхоо аюулгүй байдлын баталгааг улам бэхжүүлж, үндэсний хэмжээний стратегийн томоохон бүтээн байгуулалтад ч чухал хувь нэмрээ оруулсаар байгааг онцлоход таатай байна.

     Дундаршгүй энэ ундаргын баталгаа нь иргэний цэргийн үүргээ ухамсарлаж цэргийн албыг биеэр хааж буй бахархалт залуус юм. Энэ бол өвөг дээдсийн бадраасан ариун гал голомт халдашгүй дархан, унтаршгүй мөнх, арилшгүй тод байдгийн илрэл, эх орны хөвгүүдийн цохилох зүрх, лугших судсанд хэзээд булгилах Эх оронч, үндэсний бахархалт үзэл юм.

                             МОНГОЛ ОРНЫ АРИУН ГАЛ ГОЛОМТ ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ МАНДАН БАДРАГ

                                 МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА

                                              ХОШУУЧ ГЕНЕРАЛ СҮНРЭВИЙН ГАНБЯМБА

                                                    2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 679
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 306
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 256