Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тасгийн захирагч, ахлах ахлагч Д.ЭРДЭНЭЧИНГИС:
Тусгай хүчний цэргийн командлалаас санаачилсан хөтөлбөрийн дагуу Тусгай хүчний цэргийн гэрээт албанд элсэх хүсэлт гаргасан хуацаат цэргийн алба хаагчдын сургалтад салааны захирагч, сургагч багшаар ажиллаж байна. Уг сургалт маань цэргийн гэрээт алба хаагчдыг анги салбартаа хувирлагдан очихоос өмнөх ажлын байрны анхан шатны мэдлэг олгох зорилготой юм.
Өөрсдийн хүсэл сонирхлоор хугацаат цэргийн албанаас шилжин суралцаж байгаа болохоор зааж буй хичээл сургууль дадлагад маш идэвхтэй хамрагдаж, чадварлаг баг хамт олон болж байна. ТХЦК-ын анхны гэрээт цэргүүдийг бэлдэж буй минь нэр төрийн хэрэг. Цэргийн суурь мэдлэг олгох онолын болон дадлагын хичээлүүд орж байгаа бөгөөд алба хаагчдын сурах идэвх, тусгай хүчний цэрэг болж байна гэсэн догдлол, хүлээлт өндөр байгаа нь харагдаж байна.Албандаа манлайлсан шилдэг хүний нөөц бий болгохын төлөө энэ сургалтын хугацаанд сургагч багшийн бүрэлдэхүүн хичээх болно.