Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож,
2022-2030 онд 27 сая мод тарьж ургуулан ногоон орчин бий болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах,
цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулах, ач холбогдолтой юм.
Уг зорилтын хүрээнд Тусгай хүчний цэргийн командлал, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн бүрэлдэхүүн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй 7 худгийн
районд 150 ширхэг Улиас модыг тарилаа.
Улиас мод нь өргөн сагсгар титэмтэй, 18-25 метр өндөр ургадаг, хөхөвтөр саарал ногоон холтостой, навчит мод бөгөөд хурдан ургаж орчин тойрноо ногооруулдагаараа онцлогтой мод юм.
Нэг га ойн мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээж, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 21-76 хувь хүртэл өөртөө
барьдаг тул бид бүхэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь эх дэлхийгээ хайрлаж байгаагийн нэг хэлбэр нь юм.