Олон улсын энхийг сахиулагчдын өдөр, Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Цэрэг-иргэний ажиллагааны хэлтэсийн ахлах офицер, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, хошууч Э.Ганбаяр “Энхийн дуулал” анхны бие даасан тоглолтоо 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “UB PALACE”-ийн концертын их танхимд амжилттай явагдаж өндөрллөө.
Тус тоглолтод Тусгай хүчний цэргийн командлал, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Дуулга студи, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн IX ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн оролцож, Энхийг дэмжих ажилагаанд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдын үйл хэргийг өөрийн уран бүтээлээр дамжуулан цэргийн алба хаагчид болон иргэд, олон нийтийн хүртээл болголоо.
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, хошууч Э.Ганбаярын маань онгод хийморь нь үргэлж арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, урлагийн тэнгэр Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.