• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТУСГАЙ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ 2022 ОНЫ ТЭРГҮҮНҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
Нийтэлсэн: 2022-12-29
Үзсэн: 93

ТУСГАЙ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ 2022 ОНЫ ТЭРГҮҮНҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
Нийтэлсэн: 2022-12-29 Үзсэн: 93



Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалынхан 2022 оны үйл ажиллагаагаа дүгнэж, ажил албандаа бусдыгаа манлайлсан зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчдаа шагнаж урамшууллаа.

“Тэргүүний удирдах удирдах албан тушаалтан”-аар Тусгай хүчний цэргийн командлалын Тусгай ажиллагааны хангалтын газрын дарга хурандаа Д.Адъяабазар,“Тэргүүний ахлах мэргэжилтэн”-ээр цэрэг-иргэний ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн хошууч Э.Ганбаяр, “Тэргүүний мэргэжилтэн” сургалтын хэлтсийн төлөвлөлтийн офицер хошууч Г.Ууганбаатар, “Тэргүүний офицер”-оор Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн сургалт, соёл хүмүүжлийн албаны дарга хошууч Р.Ариунбаатар, “Тэргүүний ахлагч”-аар Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн II мбр-ын наводчик ахлагч Ж.Даваардорж,“Тэргүүний цэргийн гэрээт алба хаагч”-аар Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн III мбр-ын ахлах буудагч түрүүч Н.Гантөмөр, ”Тэргүүний ажилтан албан хаагч”-аар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн орон сууцны хэсгийн дарга ашиглалтын байцаагч Д.Лхагвадулам нар шалгарч, шагналыг Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Баатар, Тусгай ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа С.Болдбаатар, Цэрэг-иргэний ажиллагааны хэлтсийн дарга дэд хурандаа Ү.Хүрлээ нар гардуулан өгч, баяр хүргэлээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151