• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТЭРГҮҮНИЙ АНГИАР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 331 ДҮГЭЭР АНГИ ШАЛГАРЛАА
Нийтэлсэн: 2022-12-30
Үзсэн: 68

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТЭРГҮҮНИЙ АНГИАР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 331 ДҮГЭЭР АНГИ ШАЛГАРЛАА
Нийтэлсэн: 2022-12-30 Үзсэн: 68



      Энэ онд Зэвсэгт хүчний өмнө дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг бүрэн хангаж, ажил үйлс, бүтээлч үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлсан тэргүүний анги, салбар болон Зэвсэгт хүчний Жанжин штабын 2022 оны тэргүүний зохион байгуулалтын бүтцийн нэгж, алба хаагчдыг тодруулан, шагнаж урамшуулах ёслолын ажиллагааг 12 дугаар сарын 30-ны өдөр Офицеруудын ордонд зохион байгуулав. “Зэвсэгт хүчний тэргүүний анги”-аар дэд хурандаа Х.Золжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 331 дүгээр анги шалгарлаа. 

       Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчний тэргүүний анги, салбар, офицер, ахлагч, ажилтан, цэргийн гэрээт алба хаагч, Зэвсэгт хүчний Жанжин штабын 2022 оны тэргүүний зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэргүүний албан хаагчдаар шалгарсан Та бүхэнд ЗХЖШ-ын даргын зөвлөлийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэе. Бид бүхэн хамтдаа 2022 онд Зэвсэгт хүчний өмнө дэвшүүлсэн бодлого, зорилго, зорилтуудаа бүрэн ханган биелүүлсэн бөгөөд өнгөрсөн Баасан гарагт зохион байгуулсан Зэвсэгт хүчний Жанжин штабын тайлангийн хурлын үеэр жилийн үйл ажиллагаандаа бодит үнэлэлт, дүгнэлтийг өгсөн юм.

       Зэвсэгт хүчний тэргүүний анги, салбар, Зэвсэгт хүчний Жанжин штабын оны тэргүүний зохион байгуулалтын бүтцийн нэгжээр шалгарсан хамт олон, оны тэргүүний цэргийн алба хаагчид болон ажилтнууддаа баяр хүргэж, цаашдын ажил, албанд нь арвин их амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.

 

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151