• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СЭТГЭЛ ЗҮЙН ХӨДӨЛГӨӨНТ БҮЛЭГ НЭГТГЭЛ, АНГИУДАД АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2022-02-14
Үзсэн: 89

СЭТГЭЛ ЗҮЙН ХӨДӨЛГӨӨНТ БҮЛЭГ НЭГТГЭЛ, АНГИУДАД АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2022-02-14 Үзсэн: 89



Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагчийн тушаалаар томилогдсон "Сэтгэл зүйн хангалтын бүлэг" Зэвсэгт хүчний 084, 350 дугаар ангиудад 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажиллаа.

Тус бүлэг Тусгай хүчний цэргийн командлалын нэгтгэл, ангийн нийт бие бүрэлдэхүүнд "Хүн төвтэй хөгжил" шинэ хандлагыг төлөвшүүлэх, бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн өнөөгийн байдал, бэрхшээл, тулгамдаж буй асуудлуудад дүн шинжилгээ хийх зорилготойгоор хөдөлгөөнт бүлгийн гишүүн Глобал удирдагч их сургуулийн Сувилахуйн сургуулийн тэнхимийн эрхлэгч, сэтгэл зүйч Б.Нансалмаа "Байгууллага, хамт олны хөгжилд сэтгэл зүйн нөлөөлөл, сэтгэцийн эрүүл мэнд, стресс менежмент сэдвээр, "Энэрэл" коллежийн дэд захирал А.Уянга "Би хэн бэ?, Өөрийгөө таних нь" сэдвүүдээр сонирхолтой яриа таниулгыг хийж, сонирхсон асуултанд хариулсан бол Цэрэг-иргэний ажиллагааны хэлтсийн ахлах офицер хошууч Э.Ганбаяр, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн соёлын төвийн дарга ахлах дэслэгч Н.Дэлгэрмаа нар бие бүрэлдэхүүнээс сэтгэлзүйн сорил судалгааг авлаа.

Тус хөдөлгөөнт бүлэг нь цаашид Тусгай хүчний цэргийн командлалын нэгтгэл, ангиудаар хуваарийн дагуу ажиллах юм.

 

Хошууч Э.Ганбаяр

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151