Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн нэрэмжит “Зэвсэгт хүчний гардан тулааны аварга шалгаруулах тэмцээн” 2023 оны 01 дүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд ҮБХИС-ийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрллөө.
1992 оноос хойш зохион байгуулагдаж байгаа энэхүү уламжлалт тэмцээнд энэ жил Тусгай хүчний дайчид Зэвсэгт хүчний тамирчин дайчдаа манлайлан оролцлоо.
Мөн энэхүү тэмцээний цар хүрээ, чанар чансаа өсөн нэмэгдэж байгаа нь эмэгтэй цэргийн алба хаагчид хоёр дахь удаагаа 60 болон 70 кг жинд оролцсон явдал юм.
Тус тэмцээнд Зэвсэгт хүчний дайчид дараах амжилтуудыг үзүүллээ. Үүнд:
Эрэгтэйчүүдийн 60 кг жинд тэргүүн байрт ахлагч Г.Алтангэрэл (084), дэд байрт ахлагч Л.Алтангэрэл (084), гутгаар байрт ахлагч П.Бат-Эрдэнэ (032), ахлагч Х.Отгонбаяр (330) нар шалгарлаа.
65 кг жинд тэргүүн байрт ахлах ахлагч Д.Чулуунбаатар (350), дэд байрт дэд түрүүч Д.Батзаяа (311), гутгаар байрт сонсогч Ш.Бат-Итгэлт (029), ахлагч К.Ахылбек (150) нар эзлэв.
70 кг жинд тэргүүн байрт Олон Улсын хэмжээний мастер ахлагч Г.Бат-Ирээдүй (014), дэд байрт спортын дэд мастер байлдагч А.Мөнхцэнгэл (014), гутгаар байрт спортын мастер ахлагч У.Золбаяр (084), ахлагч А.Басан (150) нар шалгарлаа.
75 кг жинд тэргүүн байрт спортын дэд мастер дэд ахлагч Н.Цогтжаргал (032), дэд байрт ахлагч О.Ууганбаяр (150), гутгаар байрт түрүүч Б.Очирхуяг (150), ахлагч Ч.Мөнхтулга (330) нар шалгарлаа
80 кг жинд тэргүүн байрт ахлагч Б.Батбаяр (330), дэд байрт спортын дэд мастер ахлах ахлагч М.Дамдинсүрэн, гутгаар байрт ахлагч Г.Пүрэв-Очир (330), спортын мастер ахлах ахлагч Т.Мөнхбаяр (256) нар шалгарлаа.
85 кг жинд тэргүүн байрт Олон Улсын хэмжээний мастер дэслэгч Б.Наадам (084), дэд байрт Олон Улсын хэмжээний мастер ахлагч А.Мөнхсүх (330), гутгаар байрт ахлагч О.Оюунтөгс (232), ахлах ахлагч Ү.Энх-Амгалан (084) нар тус тус шалгарчээ.
Харин хоёрдахь удаагаа зохион байгуулагдсан эмэгтэй цэргийн алба хаагчдын гардан тулааны тэмээнд 60 кг жинд тэргүүн байрт Олон улсын хэмжээний мастер энгийн М.Дөлгөөн (337), дэд байрт Олон улсын хэмжээний мастер энгийн Б.Мөнхнар (311), гутгаар байрт сонсогч Х.Отгонзул (БХЯ), сонсогч Л.Отгондэлгэр (029) нар эзлэв.
Тэгвэл 70 кг жинд тэргүүн байрт ахлагч Б.Оюунтүлхүүр (186), дэд байрт сонсогч М.Бямбасайхан (029), гутгаар байрт түрүүч Б.Жаламжав (БХЯ), дэд ахлагч Б.Бадамсүрэн (327) нар манлайллаа.
Эрэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд байгууллагын нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт хурандаа Д.Шинэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр анги, хоёрдугаар байрт хурандаа Б.Олзбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги, гутгаар байрт хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 330 дугаар анги шалгарсан бол эмэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт хурандаа Э.Батсайхан захирагчтай Зэвсэгт хүчний 337 дугаар анги, дэд байрт бригадын генерал П.Жаргалан захиралтай Зэвсэгт хүчний 029 дүгээр анги, гутгаар байрт хурандаа Ц.Төрмөнх захирагчтай Зэвсэгт хүчний 186 дугаар ангиуд тус тус шалгарлаа.
Мөн өсөх ирээдүйтэй тамирчинаар ахлагч Б.Хашбат (350), техниктэй тамирчинаар ахлагч Б.Галсандорж (150) нар шалгарлаа.
Аваргуудын шагналыг Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын штабын дарга хошууч генерал Л.Гансэлэм, ЗХЖШ-ын СБГ-ын даргын орлогч, мэргэжлийн цэргийн сургалтын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Д.Жигжидсүрэн, ЗХЖШ-ын СБГ-ын цэргийн биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч хурандаа Д.Цог-Эрдэнэ, ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан нар гардуулан өгсөн юм.
Хошууч Ч.Нямсүрэн