• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

EQ гэж юу вэ?
Нийтэлсэн: 2023-02-02
Үзсэн: 85

EQ гэж юу вэ?
Нийтэлсэн: 2023-02-02 Үзсэн: 85



         Энэ жил Зэвсэгт хүчний залуу офицеруудын манлайллын жил болгон зарласантай холбогдуулан 2023 оны  02 дугаар сарын 01-ний өдөр “Хамт олны сэтгэл зүй буюу EQ гэж юу вэ?” сэдвээр Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйч Б.Ганцэцэгтэй хамтран ангийн офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч нартай тус сургалтыг амжилттай зохион байгуулан явууллаа.

         Сургалтаар EQ гэдэг нь бусад хүмүүсийг юу хөдөлгөж, идэвхтэй байлгадаг болон тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллахыг ойлгож, мэдрэх чадварын хэмжээ юм. IQ буюу оюуны чадамжийн коеффицентийг бүгд мэддэг, гэхдээ амьдрал дээр заримдаа EQ нь IQ-ээс ч илүү амжилтад хүрч, сайхан амьдрахад тусалдаг гэж үзэх үзлийг тайлбарлан таниулсан юм.

           Зэвсэгт хүчний 350 дугаар цэргийн алба хаагчид 2022-2023 сургуулийн жилд бие бүрэлдэхүүний EQ чадварыг сайжруулах тал дээр онцгойлон анхаарч ажиллахаар зорин ажиллаж байна. Тус сургалтанд нийт 60 цэргийн алба хаагч хамрагдлаа.  

                                                                                                                                                                                                                           Ахмад Э.Ганболд

 

 

 

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151