• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН СУРАГЧДАД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧИЛЛАА
Нийтэлсэн: 2023-04-03
Үзсэн: 79

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН СУРАГЧДАД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧИЛЛАА
Нийтэлсэн: 2023-04-03 Үзсэн: 79



               Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар “Бид эх орны ирээдүй” төслийн хүрээнд Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан таниулах, хүүхэд залуучуудад цэрэг эх оронч үзэл хүмүүжил олгох, Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор 2023 оны 03 сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн  ерөнхий боловсролын 7 сургуулийн 100 гаруй сурагчдад Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчиллаа.

                Уг арга хэмжээнд Дархан-Уул аймгийн засаг дарга болон зарим ЗДТГ-ын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.

                Мөн хүрэлцэн ирсэн төлөөлөгчид болон хүүхэд залуучуудад цэргийн алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаа, сургалт бэлтгэлийн онцлог, зэвсэг, техник, буудлагын арга техникийг сонирхуулан, хүүхдүүдийн дунд “Цэрэгжлийн буухиа” тэмцээнийг зохион явуулсан юм.

                Тэмцээнийг нийт 8 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр удирдамжийн дагуу 7 баг оролцуулсанаас тэргүүн байрт “IV сургууль”, дэд байрт “Оюуны ирээдүй цогцолбор” гутгаар байрт “XVI сургууль” тус тус шалгарсан байна.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                       Хошууч Э.Ганцоож

.

 

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151