Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас 10 цэргийн алба хаагч, 2 нэгж техниктэйгээр 2022 оны 02 дугаар сарын 14-нөөс 23-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Хужир нуга”-ын нутагт бургасны үрсэлгээний мод 105,000 ширхэг, Улиас модны үрсэлгээ (саваа) 5,000 ширхэгийг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газартай хамтран бэлтгэж Зэвсэгт хүчний 017, 120 дугаар ангид хүлээлгэн өгч ЗХЖШ-ын удирдлагаас өгсөн үүргийн тогтоосон хугацаанаас нь өмнө амжилттай гүйцэтгэлээ.
Хошууч Э.Ганбаяр