Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн уулчин дайчид “Гангаамаа” уулын клубын тамирчидтай хамтран сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Монгол Алтайн нурууны хамгийн өндөр цэг “Алтай таван богд” хайрханы “Малчин оргил”-д 2 дахь удаагаа авиралт хийж, сэтгэл зүйн бэлтгэлээ нэмэгдүүлж, ур чадвараа дээшлүүллээ.
Малчин уулын тус оргил нь Монгол Улс болон ОХУ-ын хилийн зааг дээр оршдог далайн түвшнээс дээш 4051м өргөгдсөн мөнх цаст, байгалийн сүр хүч үзэсгэлэн бүрдсэн хайрхан юм.
Тус ангийн уулчин дайчид 07 дугаар сарын 08-ны өдөр байнгын байрлалаасаа Алтай таван богд уул руу 180 км хөдөлгөөн үйлдэн, улмаар цааш хүн нэг бүр ачаатайгаар 10 км явган марш үйлдэж, мөн өдрийн 22.15 минутад Алтай таван богд дахь “Base camp”-д шилжин байрласан байна.
Улмаар 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 15.30 минутад дэд хурандаа Э.Баянбат, ахмад О.Мерген, ахмад Ц.Чирдагтовуучий, ахлах дэслэгч Б.Даваадорж нар ууланд авирах мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн “Малчин оргил”-д авиралтаа амжилттай хийж гүйцэтгэлээ.
Дуудах нэр минь-Уулын цэрэг
Дуурсах алдар минь-Уулчин дайчид
Дэлхийн дээвэр-Оргилын эзэд
Дээдэс заяат-Монгол цэрэг
Бид уулын тусгай батальоныхон