Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагчийн тушаалаар томилогдсон Сэтгэл зүйн хангалтын бүлэг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 18-ны өдрүүдэд Тусгай хүчний цэргийн командлалын нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүнд “Хүн төвтэй хөгжил” шинэ хандлагыг төлөвшүүлэх, бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн өнөөгийн байдал, бэрхшээл, тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ хийж үр дүнг тооцон ажиллаа.
Сэтгэл зүйн бүлэгт Глобал удирдагч Их сургуулийн Сувилхуйн сургууль, Энэрэл төвтэй хамтран “Байгууллага хамт олны хөгжилд сэтгэл зүйн нөлөөлөл, Сэтгэцийн эрүүл мэнд, Стрессийн менежмент сэдвээр”, “Би хэн бэ? өөрийгөө таних нь” сэдвүүдээр лекц, хүний сэтгэлийн хязгаар, хэрэгцээ, асуудлыг шийдэх хандлага, айдас түгшүүр, хувь хүний нийгэмд эзэллэж буй байр суурийг фото зургаар төсөөлөх, танин мэдэх дасгалыг хүн бүрээр хийлгэж, учир шалтгааныг тайлбарлан таниуллаа.
Сэтгэл зүйн хангалтын бүлэг Улаанбаатар цэргийн хүрээний Тусгай хүчний цэргийн харьяа нэгтгэл, ангиудад хүрэлцэн очиж ажилласан бол алслагдмал ангиудтай цахим /Google zoom/-аар холбогдож лекц, яриа таниулга хийж хувь хүний ажлын байрны нөхцөл байдал, хамт олны харилцаа, ажлын цаг ашиглалт, хамт олны соёл төлөвшил, харилцааны ёс зүй, албандаа хандах хандлага, ажлын байран дахь сэтгэл зүйн байдал, стрессийн хүчин зүйлүүд бие физиологийн өөрчлөлт, стресс, гэр бүлийн харилцаа, сэтгэл зовоож буй асуудал зэрэг агуулгаар судалгааг /Google forum/ цахимаар авсан нь судалгааны ажлын нэгэн онцлог байлаа.
Хошууч Э.Ганбаяр