Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын нэгтгэл, ангиудын штабын дарга нарын цугларалт 2022 оны 02 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Цугларалтаар Тусгай хүчний цэргийн нэгтгэл, ангиудын захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга нарын орчин үеийн байлдааны ажиллагааны онцлого, шинж чанар, нэгтгэл, ангийн байлдааны бэлэн байдал, аюулгүй байдлыг хангах, цэргийн албыг зохион байгуулах, нууц, хадгалалт, хамгаалалт, иргэн-цэргийн хариллцаа, бие бүрэлдэхүүний эрүүл мэнд, харилцан туршлага солилцох, тэдний гар нийлэмжтэй ажиллагааг хангах зорилготойгоор зохион байгуулагдлаа.
Цугларалтад ЗХЖШ, Тусгай хүчний цэргийн командлалын газар, хэлтэс, ахлах, мэргэжилтэн нар хичээл зааж, харилцан санал бодлоо солилцсон үр дүнтэй, мэдлэг хуримтлуулсан сургалт болж өндөрлөлөө.
Хошууч Ш.Батчулуун