Тусгай хүчний цэргийн командлалын 2021-2022 оны цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөө, “Шүхрийн сургалт-дадлагын буултыг зохион байгуулж явуулах дүрэм”-ийн дагуу “Шүхрээр анхлан буугчдын дамжаа”-г Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн байрлалд онолын сургалт, биеийн тамир, хотхоны бэлтгэл, шүхрийн эвхэлтийн дадлагыг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 03 дугаар сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Дамжаанд ЗХЖШ, Цэргийн тагнуулын газар, Тусгай хүчний цэрэг, Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын 40 цэргийн алба хаагчид хамрагдаж байна.
Энэхүү сургалт, дадлагад Тусгай хүчний цэргийн штабын дарга хошууч генерал Л.Гансэлэм болон 11 анги, байгууллагын офицер, ахлагч нар амжилттай суралцаж байна.
Хошууч Э.Ганбаяр