• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЦЭРГИЙН ГАРДАН ТУЛААН”-Ы АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2022-02-24
Үзсэн: 89

“ЦЭРГИЙН ГАРДАН ТУЛААН”-Ы АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2022-02-24 Үзсэн: 89



Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 2022 оны “Цэргийн гардан тулаан”-ы аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 02 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн “Алтан Илд” спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдаж явагдлаа.

 Тэмцээнд Зэвсэгт хүчний 24 нэгтгэл, ангиудын 300 гаруй тулаанчид эрэгтэй 6 жин, эмэгтэй 2 жингийн аваргын бүсийн төлөө эр зориг, хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдлөө. Энэ удаагийн тэмцээн нь анх удаа эмэгтэй цэргийн алба хаагчид 60кг, 70кг-ийн жинд оролцсоноороо онцлог байлаа.

Хөдөө орон нутгаас Өмнөговь /167/, Өвөрхангай /256/, Баян-Өлгий /340/, Дорнод аймаг /327/ Баянхонгор /339/, Төв аймаг /334/  дүгээр ангиуд ирж оролцлоо.

Тэмцээний нэгдсэн дүнгээр хурандаа Д.Шинэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр анги “Тэргүүн” байрт шалгарч шилжин явах цомоо үүрд хадгаллаа. Тэмцээний дэд байрт Бригадын генерал П.Жаргалан захирагчтай ҮБХИС,  гуравдугаар байрт Бригадын генерал Т.Лодойдамба захирагчтай Зэвсэгт хүчний 016 нэгтгэл шалгарлаа.

Тэмцээний “Дайчин тоглогч”-оор Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн 60кг-ийн тамирчин дэд ахлагч С.Давааням, “Шилдэг Техниктэй тоглогч”-оор ҮБХИС-ийн тамирчин дэслэгч Б.Наадам нар тус тус шалгарлаа.

 Хошууч Э.Ганбаяр

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151