Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 330, 350 дугаар ангийн “Дэмжлэг үзүүлэх томилгоот бүлэг” Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхадны суурьшлын бүс дэх Гашуун сухайт боомтын үйл ажиллагаанд эргүүл, хамгаалалтын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Үүрэг гүйцэтгэлтийг Пост 8 цэгт, хөдөлгөөнт эргүүл 1 маршрут, Шалган нэвтрүүлэх цэг, терминал тус бүр 1, COVID-19 шинжилгээний байрын хамгаалалт 1 цэгт бие бүрэлдэхүүн 2 ээлжээр 24 цагийн хугацаатайгаар үүргээ амжилттай гүйцэтгэж байна.
хошууч Ш.Батчулуун