Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн харьяа нэгтгэл, ангиудын дэргэдэх “Гэр бүлийн зөвлөл"-ийн ажиллах журам батлагдлаа.
Энэхүү журам нь Тусгай хүчний цэргийн алба хаагчдын гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлж, эерэг таатай харилцаа, зөв хандлагыг бүрдүүлэх, гэр бүлийн бат тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, гэр бүл, үр хүүхэддээ анхаарал хандуулан, чөлөөт цагаа хамтдаа өнгөрүүлэх, тэдний нийгмийн сэтгэлзүй, хувь хүний хөгжил, хүмүүжилд чиглэсэн нөлөөлөл, сургалт, сурталчилгааны ажлуудыг тасралтгүй зохион байгуулах үндсэн зорилготой юм.
Хошууч Э.Ганбаяр