АНУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе болон холбогдох албаны төлөөлөгчид Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар, Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд нартай албан ёсны уулзалт зохион байгуулан харилцан ярилцлаа.
Уулзалтаар хоёр Улсын Батлан хамгаалах, аюулгүй байдал хамтын ажиллагааны хүрээнд 2022 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэх, цэргийн мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, хамтарсан сургалт, дадлагаар харилцан туршлага солилцох талаар санал солилцлоо.
Хошууч Э.Ганбаяр