Тусгай хүчний цэргийн командлагчийн 2022 оны А/13 дугаар тушаалын дагуу “RF-7800M-MP радио станцын сургагчийг бэлтгэх” сургалтыг АНУ-ын “Харрис” компаны Австрали дахь салбарын сургалтын хөдөлгөөнт бүлэгтэй харилцан ажиллаж, Тусгай хүчний цэргийн харьяа нэгтгэл, ангиудаас 15 ЦАХ хамрагдаж, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн материаллаг баазыг түшиглэн 14 хоногийн хугацаатай амжилттай зохион байгуулж явууллаа.
Тус сургалтыг зохион байгуулж явуулснаар Harris falcon RF-7800M-HH гар радио станц, Harris falcon RF-7800M-MP үүргэвчийн радио станцын онол, тэдгээрийг гар аргаар болон компьютерын программаар тохируулах, тактикийн түвшинд ашиглах цогц мэдлэгийг сурч, онолын сургалтыг дадлагаар баталгаажуулж, Тусгай хүчний цэргийн холбоочидын мэдлэг дадлагыг чадавхжуулах зорилго дэвшүүлж, цаашид сургагдсан алба хаагчид нь нэгтгэл, ангийнхаа бие бүрэлдэхүүнийг сургах, дадлага чадвар эзэмшүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой сургалт болсон гэж үзэж байна.
хошууч Э.Ганбаяр