Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагчийн 2022 оны А/14 дүгээр тушаалаар томилогдсон Сэтгэлзүйн хангалтын бүлэг Тусгай хүчний цэргийн харьяа нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүнд “Хүн төвтэй хөгжил” шинэ хандлагыг төлөвшүүлэх, бие бүрэлдэхүүний сэтгэлзүйн өнөөгийн байдал, бэрхшээл, тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ хийх, ажлын байрны сэтгэл ханамж, гэр бүл, нийгмийн харилцаа, далд сэтгэл түгшүүр, зовнил, стресс, бие махбодид илэрч буй аливаа өөрчлөлтүүдийг илрүүлэх зорилгоор өнгөрөгч 02 дугаар сард судалгааны ажлыг зохион байгуулсан.
Тэгвэл энэхүү судалгааны дүн, шинжилгээнд тулгуурлан бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн хангалтыг дээшлүүлэх чиглэлээр Тусгай хүчний цэргийн командлагчийн зөвлөмж боловсруулагдан нэгтгэл, ангиудад хүргэгдлээ.
Энэхүү зөвлөмжид Тусгай хүчний нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг дээшлүүлэх, цэргийн алба хаагчдын төдийгүй тэдний гэр бүлийн гишүүдийн нийгэм сэтгэлзүй, хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бэхжүүлэх, цаашлаад сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, хувь хүний эрүүл мэндийн тусламж, үзлэг оношилгоог эрт үзүүлэх зэрэг асуудлуудыг тусгасан байна.
хошууч Э.Батжаргал