НАЛАЙХ ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙ МАРШ-ТАКТИК, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 350 ДУГААР АНГИ ШАЛГАРАВ
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан Налайх цэргийн хүрээний төрийн цэргийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “ Марш- тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг, бүлэг шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.
Тус тэмцээн нь цэрэгжлийн спортыг олон нийтийн хүртээл болгох Налайх дүүргийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх зорилгын дор
явагдлаа.
Тэмцээнд нийт 9 байгууллагын 120 орчим тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрт Зэвсэгт хүчний 350 дугаар анги, тэд байрт Хилийн цэргийн 303 дугаар анги, гутгаар байрт Зэвсэгт хүчний 337 дугаар анги шалгарав. Харин эмэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 337 дугаар анги, дэд байрт Зэвсэгт хүчний 350 дугаар анги, гутгаар байрт Зэвсэгт хүчний 353 дугаар ангиуд тус байр эзэллээ.
“Соёмбо” мэдээ.