МОНГОЛ ЦЭРГИЙ ӨДРИЙГ УГТСАН АРГА ХЭМЖЭЭНҮҮД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойг угтан Зэвсэгт хүчний 350 дугаар анги бие бүрэлдэхүүний дунд спортын уралдаан тэмцээнүүдийг зохион байгууллаа.
Цэрэгжлийн 3 төрөлтийн тэмцээнд 7 багийн 56 баг тамирчид оролцож нэгдсэн дүнгээр “Тэргүүн байр”-нд ахмад Ж.Балданжунай захирагчтай 1мбр, “Дэд байр”-нд хошууч Б.Хүрэлчулуун ахлагчтай штабын баг “Гутгаар байр”-нд ахлах дэслэгч Б.Галдан захирагчтай Миномётын батарейны хамт олон шалгарлаа.
Мөн цэрэгжлийн буудлагын тэмцээний “Тэргүүн байр”-нд ахмад Т.Нацагдорж захиргчтай 2мбр, “Дэд байр”-нд дэслэгч Б.Баасанцэрэн ахлагчтай штабын баг, “Гутгаар байр”-нд ахлах дэслэгч Э.Галдан захирагчтай Миномётын батарейны баг тамирчид шалгарсан.
Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн аварга шалгаруулах хүчит 32 бөхийн барилдаанд сумын начин ахлагч А.Далайсайхан түрүүлж, ахлагч Г.Дашчарив үзүүрлэн, сумын заан ахлагч Э.Бүүвэйжаргал, дэд ахлагч А.Онон нар шөвгөрлөө.
Мөн түүнчлэн бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан “Сээр цохилт”-ын тэмцээний “Тэргүүн байр”-нд ахлагч А.Батбаяр, “Дэд байр”-нд ахлагч О.Нямбаяр, “Гутгаар байр”-нд ахлагч А.Ганпүрэв нар тус тус шалгарлаа.
“Соёмбо” мэдээ