ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАДЛАГЫН ДОХИОГООР АЖИЛЛАВ
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх Лхагва гарагийг "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр" болгож шийдвэрлэсний дагуу 2022 оны 03 дугаар сарын 24-ний 16.00 цагт Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлалууд “Зарлан мэдээллийн дуут дохио”-оор ажиллалаа.
Улс орон даяар газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах зорилгоор зохион байгуулагдсан энэхүү зарлан мэдээллийн ажиллагаанд Тусгай хүчний цэргийн командлалын бие бүрэлдэхүүн идэвхтэй хамрагдлаа.
хошууч Э.Батжаргал