Зэвсэгт хүчний 350 дугаар анги бодибилдингийн тамирчинтай боллоо. Тодруулбал, ангийн ахлагч М. Аюурзэд нь хэдхэн хонгийн өмнө зохион байгуулагдсан "Улаанбатар хотын аварга шалгаруулах тэмцээн-2022"-ний 75кгнд тэргүүн байрт шалгарч спортын мастер болсон юм. Тэсвэр тэвчээр, хөлс хөдөлмөр, хөрөнгө мөнгө цаг хугацаа шаарддаг энэхүү спортод түүний гаргасан амжилтууд багагүй аж. Тухайлбал, тэрээр анх 2016 оноос эхэлж хичээллэж, тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн ба 2017 онд "George cup" тэмцээний 70кг-ийн жинд дөрөвдүгээр байр, "Монголын мистер" тэмцээн 65кг-ийн жинд гуравдугаар байр, 2018 онд "Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн"-ний 65кг-ийн жинд гуравдугаар байр, "Монголын мистэр" тэмцээний 65кг-ийн жинд дэд байр, 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 75кг-ийн жинд дөрөвүгээр байр, 2019 онд "Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн"-ний 70кг-ийн жинд гуравдугаар байр, "Монголын мистер"- тэмцээний 70кг-ийн жинд тавдугаар байр, "Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-ний 70кг-ийн жинд зургаадугаар байр, 2019 онд "Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн"- ний 70кг-ийн жинд дэд байруудад шалгарч байсан аж.
Эх сургалж "Соёмбо" мэдээ.