• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“МОНГОЛ ЭР, ЦЭРЭГ, ТУСГАЙГИЙНХ” ТӨСЛИЙН “МОНГОЛ ЭР” НЭГДҮГЭЭР ШАТНЫ УРАЛДААН, ТЭМЦЭЭНҮҮД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2022-04-01
Үзсэн: 88

“МОНГОЛ ЭР, ЦЭРЭГ, ТУСГАЙГИЙНХ” ТӨСЛИЙН “МОНГОЛ ЭР” НЭГДҮГЭЭР ШАТНЫ УРАЛДААН, ТЭМЦЭЭНҮҮД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2022-04-01 Үзсэн: 88



                                                                                                      

Зэвсэгт хүчний 330 дугаар анги цэргийн алба хаагчдад Монгол үндэснийхээ өв соёлыг таниулах, түгээн дэлгэрүүлэх, нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлэх зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 21-наас 26-ны өдрүүдэд “МОНГОЛ ЭР, ЦЭРЭГ, ТУСГАЙГИЙНХ” төслийн “МОНГОЛ ЭР” нэгдүгээр шатыг амжилттай зохион байгууллаа.

Төслийн “МОНГОЛ ЭР”  шатны нээлтийг 2021 оны 03 дугаар сарын 21-ны өдөр зохион байгуулж, эхний тэмцээнийг ширээний теннисний тэмцээнээр эхлүүллээ.

 

Тус тэмцээнд 8 салбарын нийт 24 тамирчид хурд, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс ганцаарчилсан төрөлд тэргүүн байрт IV мотобуудлагын ротын тасгийн захирагч ахлах ахлагч Г.Баттулга, дэд байрт байрт энгийн Д.Дамдинбазар, гутгаар байрт ахлах ахлагч А.Билэг-Орших, хосын төрөлд тэргүүн байрт IV мотобуудлагын рот, дэд байрт байлдааны хангалтын салбар, гутгаар байрыг III мотобуудлагын рот тус тус шалгарлаа.

 

Хөдөлмөрийн баатар, МУАЖ П.Цэрэндагва, гэргий МУАЖ Д.Мэндбаярын хамт 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тус ангид айлчилж бие бүрэлдэхүүнтэй уулзалт, ярилцлага өрнүүлэв. Тус уулзалтын үеэр хөдөлмөрийн баатар МУАЖ П.Цэрэндагва бие бүрэлдэхүүнд хандаж төслийн хүрээнд анги, байгууллагадаа урьсанд чин сэтгэлийн талархал илэрхийлж “.. эр хүн ямар байх, тэр дундаа монгол эр хүнд байх ёс ёстой эрхэм чанарууд”-ын талаар халуун яриа өрнүүлсэн бол, МУАЖ Д.Мэндбаяр эмэгтэй цэргийн алба хаагчид болон цэргийн алба хаагчдын гэргий нартай уулзаж ярилцсан юм.

Мөн энэхүү өдөх “Даам”-ны тэмцээнийг зохион байгуулж, нийт 24 тамирчид оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөнөөс тэргүүн байрыг дэд ахлагч Ч.Равнайсүрэнжав, дэд байрыг дэд ахлагч Х.Осоржамаа, гутгаар байрыг ахлагч Р.Мөнх-Эрдэнэ нар эзлэв.

 

Монгол ахуй соёл, өв уламжлалаараа бахархах, түгээн дэлгэрүүлэх зорилготой шагай харвах наадгай, морь бугуйлдах, монгол гэр барих, мах эвдэх, сээр цохих наадгай болон монголын уламжлалт ёс заншлын асуулт, хариулт зэрэг тэмцээн, наадгайгаас бүрдсэн “Дөрвөн бэрх” тэмцээнийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрыг байлдааны хангалтын салбарын “Тулгатан” баг, дэд байрыг III мотобуудлагын ротын “Хууринан шуугигч” баг, гутгаар байрыг IV мотобуудлагын ротын “Эрхий мэргэн “ баг эзлэв.

           

Монгол үндэстний соёлын томоохон төлөөлөл “Эрийн гурван наадам”-ыг сурталчлах арга хэмжээг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж,  арга  хэмжээний үеэр Монгол Улсын начин Л.Лха-Очир, Б.Хишигбаатар, аймгийн арслан Б.Шаравнямбуу, Ч.Эрдэнэсайхан улсын мэргэн, спортын мастер Б.Баярсайхан, Дархан-Уул аймгийн алдарт уяач П.Баттогтох нар хүрэлцэн ирж, бие бүрэлдэхүүнтэй яриа таниулга хийсэн бөгөөд бие бүрэлдэхүүн Монгол дээл, үндэсний хувцсаараа гоёж, өв соёлоо сурталчлав.

Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан Үндэсний бөхийн хүндэтгэлийн барилдаанд хүчит 32 бөх зодоглосноос аймгийн арслан Б.Шаравнямбуу түрүүлж, аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан үзүүрлэж, улсын начин Л.Лха-Очир, улсын начин Б.Хишигбаатар нар шөвгөрсөн юм.

           

Мөн төслийн хүрээнд “Цэрэгтэй бүжиглэе” бүжгийн тэмцээнийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан бөгөөд тэмцээний үеэр дуучин А Сool буюу Б.Анхбаяр орчин цагийн залуус ямар байх, биеэ хэрхэн авч явах талаар бие бүрэрлэхүүнтэй яриа таниулга хийж, уран бүтээлээ толилуулаа.

Бүжгийн тэмцээнд тэргүүн байрт дэд ахлагч Ө.Тэмүүлэн,  дэд байрт ахлагч Д.Мөнх-Эрдэнэ, гутгаар байрт дэд ахлагч А.Энхчулуун нар шалгарав.

           

Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн спорт зааланд 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж аваргуудаа тодруулав.

Тэмцээний тэргүүн байрт ахмад Б.Хандсүрэн захирагчтай байлдааны хангалтын салбар, дэд байрт дэслэгч Х.Мөнх-Эрдэнэ захирагчтай III мотобуудлагын рот, гутгаар байрт ахмад С.Элбэгсайхан захирагчтай миномётын батарейн баг тамирчид шалгарсан бөгөөд Уг тэмцээнд урилгаар бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай хүрэлцэн ирж, оролцсон нь онцлог байлаа.

 

Хошууч Э.Батжаргал

 

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151