• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗАЛИЛАГЧИД БОЛОМЖ БҮҮ ОЛГО
Нийтэлсэн: 2022-04-15
Үзсэн: 91

ЗАЛИЛАГЧИД БОЛОМЖ БҮҮ ОЛГО
Нийтэлсэн: 2022-04-15 Үзсэн: 91



Налайх цэргийн хотхоны цэргийн цагдаагийн тасагтай хамтран алба хаагчдад “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн ойлголт, үзэл баримтлал”, “Замын хөдөлгөөний дүрэм”, “Мөрийтэй тоглоом, цахим орчинд үйлдэгдэж буй залилангийн гэмт хэрэг” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

 

Цахим орчинд үйлдэгдэх залилан, мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр зохион байгуулж буй “ЗАЛИЛАГЧИД БОЛОМЖ БҮҮ ОЛГО” аянд бие бүрэлдэхүүн нэгдлээ.

 

Ташрамд, Цагдаагийн байгууллагад 2021 онд 25429 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 2365 хэрэг буюу 10,3 хувиар буурсан боловч залилах гэмт хэргийн гаралт 6558 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 53,6 хувиар өссөн буюу нийт гэмт хэргийн 25,3 хувийг эзэлж байгаа аж.

Үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 60 орчим хувь нь цахим орчинд үйлдэгдсэн бөгөөд иргэдийн цахим орчны хэрэглээ өдрөөс өдөрт өсөж байгаа учир гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд энэхүү орон зайг ашиглан бусдыг хохироосоор байгаа юм.

Санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээг 2016 онд хоёр орчим тэрбум төгрөгт хүрч байсан бол 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум төгрөг давж, жил ирэх тусам өссөөр байгаа талаар судалгаа Цагдаагийн байгууллагад байдаг байна.

Залилах гэмт хэргийн 87.1 хувь нь санаатай хэлбэрээр, бусдыг төөрөгдөлд оруулж, урьд олж авсан итгэлийг урвуулан ашиглах, хуурч мэхлэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах, биелэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэх, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдүүлж санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг ажээ.

 

Хошууч Э.Батжаргал

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151