• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫНХАН БЯЦХАН ОХИНД ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЛАА
Нийтэлсэн: 2022-04-20
Үзсэн: 78

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫНХАН БЯЦХАН ОХИНД ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЛАА
Нийтэлсэн: 2022-04-20 Үзсэн: 78



Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Ууганбаярын бяцхан охин У.Маргадад Зэвсэгт хүчний удирдлага, бие бүрэлдэхүүн тусламжийн гараа сунгасаар байна. Бяцхан охин Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй тархины үрэвсэл өвчнөөр оношлогдсонтой холбогдуулан БНСУ-д яаралтай хагалгаа хийлгэх шаардлага үүсээд байгаа юм.

У.Маргадад "Офицерын минь бяцхан охин хурдан эдгээрэй" гээд Зэвсэгт хүчний Тусгай хүчний командлалынхан өчигдөр нэг өдрийн цалингаа хандивласан бол өнөөдөр Хуурай замын цэргийн командлалынхан үргэлжлүүлэн тусламжийн гараа сунгалаа.

Хошууч генерал Б.Амгаланбаатар "Ядрахад түшээд авах нөхөдтэй, дэмжээд босгох хамт олон гэдэг хамгийн сайхан. Зэвсэгт хүчнийхэн бид амь нэгтэй гэдгээ энэ удаа ч батлан харуулна гэдэгт эргэлзэхгүй байна" гэлээ. Бяцхан биедээ даамгүй хүнд өвчнөөр шаналж байгаа У.Маргадын эмчилгээнд 300-450 сая төгрөг яаралтай шаардлагатай тул сайхан сэтгэлт олон түмэн болон мөрдэс нэгт эрхэм нөхдөдөө тусламжийн гараа сунгахыг уриалж байна.

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151