Залуучуудыг гэр бүлийн амьдралд бэлтгэх, гэр бүлийн талаар зөв үзэл, хандлага дадал, мэдлэгтэй иргэн болгож төлөвшүүлэх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгох, тогтвортой харилцааг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, гэр бүлийн хөгжлийг дэмжих зорилгоор Зэвсэгт хүчний 150 анги Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран “Гэр бүлийн үнэ цэн ба харилцаа, хандлага” сэдэвт сургалтыг зохион байгуулж явууллаа.
Тус сургалтад Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн бие бүрэлдэхүүн болон тэдний гэр бүлийн гишүүд оролцож, “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол”, “Гэр бүл төлөвлөлт”, “Гэр бүлийн үнэ цэн”, “Гэр бүлийн харилцаа хандлага” зэрэг сэдвүүдээр мэдээлэл солилцлоо.
Сургалтын төгсгөлд урлагийн хэсэгчилсэн тоглолтыг толилуулж, цэргийн алба хаагч, ажилтан албан хаагчдын гэр бүлийн гишүүдэд “Дайчин алдрын танхим” болон ангийн үйл ажиллагааг танилцууллаа.
Ахлах дэслэгч Д.Сүхбямба