Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэл, 084, 150, 350 болон Зэвсэгт хүчний 013, 017 дугаар ангиудын бие бүрэлдэхүүнтэй “Авлига түүний нөхцөл, шалтгаан, авлигын хор уршиг” сэдвээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссер Н.Батчулуун, Н.Жамъянчойжил нар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн соёлын төвд сургалт зохион байгууллаа.
Тус сургалтад Тусгай хүчний цэргийн штабын дарга хошууч генерал Л.Гансэлэм, Цэрэг-иргэний ажиллагааны хэлтсийн дарга дэд хурандаа Ү.Хүрлээ болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нар оролцлоо.
Хошууч Э.Батжаргал