Улаанбаатар хотын захирагчийн Ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хоггүй орчин-Хавар” бүх нийтийн их цэвэрлэгээний аяныг нийслэлийн хэмжээнд өрнүүлсэнтэй холбогдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас бүх нийтийн их цэвэрлэгээг 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Уг бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд Тусгай хүчний цэргийн командлалын нийт бие бүрэлдэхүүн идэвхтэй оролцож, хуваарьт орчны цэвэрлэгээг хийж, ногоон байгууламжийн мод, бутлаг ургамлуудыг усаллаа.
Хошууч Э.Батжаргал