Зэвсэгт хүчний 2022 оны Цэрэгжлийн дөрвөн төрөлтийн аварга шалгаруулах тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд амжилттай зохион байгуулагдлаа. Зэвсэгт хүчний 33 нэгтгэл, ангийн 300 гаруй баг тамирчид цэрэгжлийн буудлага, саадын зурвас, мэргэн буудагчийн хоёр төрөлтөөр өрсөлдөж, аваргуудаа тодруулав. “Цэрэгжлийн буудлага”- ын автомат буудлагын төрөлд эрэгтэйчүүдээс тэргүүн байрт ахлах ахлагч Т.ЦогтЭрдэнэ (310), дэд байрт ахлах ахлагч С.Цолмонбаяр (311), гутгаар байрт сургагч ахлагч Г.Хатанбаатар (084), эмэгтэйчүүдээс тэргүүн байрт цэрэгжлийн спортын мастер, хошууч М.Хишгээ (345), дэд байрт ахлах ахлагч Г.Золжаргал (350), гутгаар байрт ахлагч Б.Оюунчимэг (310) нар шалгарав. Гар бууны тогтоол буудлагын төрөлд эрэгтэйчүүдээс тэргүүн байрт хурандаа Х.Баньд (ЗХЖШ), дэд байрт дэд хурандаа Д.Сүхбат (256), гутгаар байрт цэрэгжлийн спортын мастер, ахмад Б.Цээноров (350), эмэгтэйчүүдээс тэргүүн байрт ахлах дэслэгч Б.Оксана (110), дэд байрт дэслэгч О.ӨлзийОрших (334), гутгаар байрт дэслэгч Н.Ууганцэцэг (013) нар шалгарч, бусдыгаа тэргүүллээ. Хурдан буудлагын төрөлд эрэгтэйчүүдээс тэргүүн байрыг ахлах дэслэгч Ч.Бат-Эрдэнэ (256), дэд байрыг олон улсын хэмжээний мастер, ахлагч А.Пүрэвбаатар (065), гутгаар байрыг тэргүүн ахлагч Б.Баттулга (032) нар эзэлж, эмэгтэйчүүдээс тэргүүн байрт ахмад Х.Нандин-Эрдэнэ (338), дэд байрт цэрэгжлийн спортын мастер, дэд хурандаа Д.Тунгалаг (ЗХЖШ), гутгаар байрт ахмад Б.Хандсүрэн (330) нар шалгарав. Багийн дүнгээр эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт дэд хурандаа М.Гүрбадам захирагчтай Зэвсэгт хүчний 256 дугаар анги, дэд байрт хурандаа Д.Шинэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр анги, гутгаар байрт хурандаа Ж.Мөнхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 032 дугаар анги тэргүүлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд багийн дүнгээр тэргүүн байрт ЗХЖШ-ын баг, дэд байрт хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 330 дугаар анги, гутгаар байрт хурандаа Ж.Мөнхбаяр захирагчтай 032 дугаар ангийн баг тамирчин тус тус шалгарав. Биатлоны төрөлд нэгдүгээр байрт цэрэгжлийн спортын мастер, ахлагч Ө.Отгонбаатар (350), хоёрдугаар байрт ахмад Б.Ариунболд (016), гуравдугаар байрт ахлагч П.Элбэгдорж (327) нар шалгарсан бол Патрулийн төрөлд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ахмад Д.Цолмон, ахлагч Б.Булганбаяр, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Б.Баасандорж, цэрэгжлийн спортын мастер, ахлагч А.Алтансүх нарын баг тэргүүн байрт, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн ахлах дэслэгч Ж.Дулаанжаргал, дэслэгч С.Идэрболд, ахлагч П.Элбэгдорж, ахлах ахлагч П.Төрболд нарын баг дэд байрт, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цэрэгжлийн спортын мастер, ахмад Б.Цээноров, цэрэгжлийн спортын мастер, ахлагч Ө.Отгонбаяр, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч А.Амаржаргал, дэд ахлагч Н.Мөнгөншагай нарын баг гутгаар байрт шалгарав. Биатлоны багийн дүнгээр Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цэрэгжлийн спортын мастер, ахлагч Ө.Отгонбаяр, цэрэгжлийн спортын мастер, ахмад Б.Цээноров нар тэргүүн байрт, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлагч Н.Гантулга, ахлагч Б.Нямлхагва нар дэд байрт, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн цэрэгжлийн спортын мастер, ахлагч Б.Батжаргал, цэрэгжлийн спортын мастер, ахлагч А.Алтансүх нар гутгаар байрыг эзэлж, байгууллагын дүнгээр тэргүүн байрт Зэвсэгт хүчний 084 дүгээр анги, дэд байрт Зэвсэгт хүчний 350 дугаар анги, гутгаар байрт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн баг тамирчид шалгарсан юм. Тэгвэл “Саадын зурвас”-ын тэмцээнд эрэгтэй офицерын төрөлд ахлах дэслэгч Б.Төвжаргал (016), ахмад Б.Ариунболд (016), ахмад Б.Даваадорж (016), эмэгтэй офицерын төрөлд дэслэгч Ц.Дондогдулам (065), дэслэгч У.Энх-Оюун (310), дэслэгч Ч.Отгонбаяр (325) нар эхний байруудыг эзэллээ. Ахлагчийн төрөлд эрэгтэйчүүдээс цэрэгжлийн спортын мастер, ахлагч А.Алтансүх (084), ахлагч П.Элбэгдорж (327), дэд ахлагч Б.Олзмөнх (150), эмэгтэйчүүдийн төрөлд дэд ахлагч С.Нандин-Эрдэнэ (350), ахлагч Э.Ариунтунгалаг (011), спортын мастер, ахлагч Э.Ариунзул (311) нар эхний гурван байрт шалгарлаа. Эрэгтэй буухиа төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 120 дугаар анги, дэд байрт Зэвсэгт хүчний 084 дүгээр анги, гутгаар байрт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн баг тамирчид шалгарч, эмэгтэйгүйчүүдийн буухианд тэргүүн байрыг Зэвсэгт хүчний 065 дугаар анги, дэд байрыг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, гутгаар байрыг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн баг тамирчид эзэллээ. Ингээд байгууллагын дүнгээр эрэгтэй баг тамирчдын төрөлд тэргүүн байрт хурандаа Ш.Цэрэнбат захирагчтай Зэвсэгт хүчний 065 дугаар анги, дэд байрт хурандаа Ц.Буянжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, гутгаар байрт бригадын генерал Т.Лодойдамба захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тамирчид, эмэгтэй баг тамирчдын төрөлд бригадын генерал Т.Лодойдамба захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, дэд хурандаа Б.Олзбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги, хурандаа Н.Цэцэнхүү захирагчтай Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн баг тамирчид эхний гурван байрт шалгарсан юм.
Эх сурвалж “Соёмбо” мэдээ