• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БЯЦХАН ОХИНД ААВЫНХ НЬ ОНЖАВУУД ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЛАА
Нийтэлсэн: 2022-05-05
Үзсэн: 79

БЯЦХАН ОХИНД ААВЫНХ НЬ ОНЖАВУУД ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЛАА
Нийтэлсэн: 2022-05-05 Үзсэн: 79



Бяцхан охин У.Маргадад түүний аав дэд хурандаа Б.Ууганбаярын онжавууд буюу 2001 оны Ерөнхий цэргийн А курсийн хамт төгсөгчид хандивын гараа сунгалаа. Тэд “Бид цэргийн нөхөрлөлөөр аливааг гэтлэн давж чаддаг, нэгнээ хурцлан ирлэдэг, урам өгдөг, дэмжин тэтгэдэг, түшин тулдаг хүмүүс. Энэ нөхөрлөл нэгийнхээ амьдралынхаа хүнд хэцүү үе, баяр баяслыг хуваалцдаг болгож, эх орны тусгаар тогтнол хэмээх эрхэм зүйлд нэгдүүлж чаддагаараа бусдаас ялгаатай. Бидний нэгнийх нь бяцхан охин өвдөхөд хүртэл сэтгэл өвдөөд, бушуухан эдгээх тухай бодож явлаа. Олны хүч оломгүй далай гэдэг шиг их, бага гэлтгүй сэтгэлийн хандив илгээж байгаа сайхан сэтгэлт мөрдэс нэгтнүүд болон түмэн олондоо гүн талархал илэрхийлье. Одоо эмчилгээний үлдсэн хувиа богино хугацаанд бүрдүүлэх шаардлага байна” хэмээгээд 8 сая 500 мянган төгрөгийг гардуулан өгөв. Мөн тэд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийнх нь хамт олон сайн үйлсийн аянд өөрсдийн санаачилгаар идэвхтэй оролцсоныг онцлон тэмдэглэж, бяцхан охинд хандивын тусламжаа илгээхийг олон нийтээс хүссэн юм. Мөн энэ өдөр хурандаа Г.Ялалт даргатай нийслэл, дүүргийн ЗДТГын Цэргийн штабын хамт олон 900 мянган төгрөг, 2007 онд БХУА хамт төгссөн офицерууд 1 сая 550 мянган төгрөг, Зэвсэгт хүчний 234 дүгээр анги 1 сая 270 мянган төгрөг, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар 400 мянган төгрөг, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар анги 130 мянган төгрөг, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар 395 мянган төгрөг, энхийг сахиулах ажиллагаанд оролцсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны залуучууд 1 сая 740 мянган төгрөгийг тус тус хандивлаж, бяцхан охиныг хурдан эдгэхийг ерөөлөө. Үрийнхээ төлөө тэмцэж яваа дэд хурандаа Б.Ууганбаяр, ахлагч С.Ганзаяа нарт эрхэм та туслаарай. Тус хэзээ ч багаддаггүй юм шүү. Бяцхан охин нь тархины үрэвсэл өвчнөөр оношлогдож, БНСУ-д 450 сая төгрөгийн хагалгаанд яаралтай орох болсны дагуу аав, ээж нь болоод ЗХЖШ, ОБЕГ, Төрлийн цэргийн командлалууд хандивын аян өрнүүлж, сайхан сэтгэлт ард түмэн, мөрдэс нэгт нөхдөөсөө тусламжийн гараа сунгахыг уриалсаар байна.

ХАНДИВЫН ДАНС ХААН БАНК: 5073035840 ГОЛОМТ БАНК: 4305125348 Данс эзэмшигч: Ээж-Сэргэлэн Ганзаяа Харилцах утас С.Ганзаяа 88376062

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151